Ногоон гэрэл-Цагаан шугам тэмцээнд Шавь цогцолбор сургууль тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-22 01:31:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн ЕБС-иудын дундах “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн өнөөдөр болж Шавь цогцолбор сургууль тэргүүлэв.

Сургуулийн насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 19  сургуулийн 209 сурагч оролцож мэдлэг, чадвараа сорилоо.

Сурагчид ‘’Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн зэрэг төрлөөр өрсөлдсөн.  Нийлбэр дүнгээр 2 дугаар байрыг 21 дүгээр сургуулийн баг, гутгаар байрыг 84 дүгээр сургуулийн хүүхдүүд эзэлсэн байна.

Дашрамд мэдээлэхэд энэ удаагийн ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2018’’ тэмцээнийг Баянзүрх дүүргийн ЗДТГ, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулав.  Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадалтай болохоос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн болон анхны тусламжийн мэдлэг олж авах ач холбогдолтой аж.

Холбоотой мэдээ