ОУВС зургаа дахь шатны үнэлгээг хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-20 18:30:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зургаа дахь шатны үнэлгээг хийх ажлын хэсэг Монгол Улсад өнгөрсөн долоо хоногоос эхлэн ажиллаж  байна.

Ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээлэл, тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, Монголбанкны албаны хүмүүстэй уулзалт хийж буй юм.

ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутамд үнэлгээ хийж, дараагийн шатны санхүүжилтийг олгодог. Хамгийн сүүлд тав дахь шатны үнэлгээний дараа тус сангийн зүгээс үнэлэлт өгөхдөө "Сүүлийн үеийн макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг байж, гол зорилтууд хангагдаж, эдийн засаг сайн сэргэж байгаа ч тодорхой хэмжээний эмзэг байдал оршсоор байна. Ялангуяа санхүүгийн салбарыг чадавхжуулж, шинэчлэх зорилготой бодлого болон бүтцийн өөрчлөлтийн хувьд томоохон ахиц ажиглагдсан” хэмээн тодотгосон.

Холбоотой мэдээ