Ерөнхий сайдын Ажлын албанаас тайлбар гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-19 17:05:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Тэгширэх гурван эрдэнэ” компани Ерөнхий сайд болон түүний ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн дэмжлэгтэйгээр ЖДҮХС-гаас зээл авсан тухай мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын Ажлын албанаас тайлбар гаргажээ.

Уг тайлбарт, "Тэгширэх гурван эрдэнэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, тус компанийн захирал Г.Эрдэнэхүү “Титан хийц” тавилгын үйлдвэрийн төслөө Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөлд хамруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, дэмжлэг хүсч байсан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт төслийн танилцуулга бүхий хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн боловч энэхүү төсөл нь ЖДҮХС-гийн зээлд шалгараагүй болно. Мөн “Тэгширэх гурван эрдэнэ” нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний ахлах зөвлөх Б.Энх-Амгалан нартай ямар ч хамааралгүй компани бололхыг Ерөнхий сайдын Ажлын албанаас мэдэгдэж байна" гэжээ.






Холбоотой мэдээ