Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын
Тэргүүлэгчдийн хуралдаанаар
НИТХ-ын ээлжит 20-р хуралдааныг энэ 11-р сарын 29-нд хуралдуулахаар тогтлоо.
Дээрх хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас хотын Засаг дарга С.Батболдыг огцруулах талаар гаргасан шийдвэрийг НИТХ 15 хоногт багтаан хэлэлцэнэ гэж НИТХ-ын дарга
С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлж байсан юм. Гэхдээ эхлээд Тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэнэ. Нийслэлийн
Засга даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, Үндсэн чиглэлийн явц 80 хувьтай явж
байна гэж НИТХ үзсэн. Гэвч асуудлыг бид холбогдох журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн юм.
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д байрлуулах шийдвэр гаргалаа.
Цагдаагийн байгууламжийн
техник хангамжийг сайжруулах хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн
шинэ барилгыг барьж, ашиглалтад оруулсан. Нийслэлийн төсвийн хөрөнгө
оруулалтаар барьсан, нийтдээ 1618 ам метр талбай бүхий гурван давхар энэ
барилга Баянзүрх дүүргийн XXIII хорооны нутагт байрлаж байгаа юм. Тус барилгыг
нийслэлийн өмчид бүртгэж авахыг Тэргүүлэгчид дэмжлээ. Харин гадна цахилгааны
шугамын засвар, ашиглалтыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ"
ТӨХК хариуцах юм байна.