Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-13 11:46:45

ГАЗЫН ЗУРВАС. /Anadolu/. Газын зурваст өгч буй Израилын агаарын цохилтыг зогсооход туслахыг олон улсын нийгэмлэгүүдэд Палестины Үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас мягмар гарагт уриалсан тухай "Anadolu" агентлаг мэдээлэв.


Палестины “WAFA” агентлагийн мэдээлснээр, М.Аббас бүс нутгийн болон олон улсын байгууллагуудад хандан уг мэдэгдлийг хийсэн аж.


Үүнээс өмнө НҮБ-ын Ойрхи Дорнодын энхийн үйл явцыг хариуцсан НҮБ-ын тусгай зохицуулагч Николай Младенов өөрийн “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Нэгдсэн үндэсний байгууллага Египет болон бусад талуудтай хамтран Газын зурвас дахь нөхцөл байдлыг намжаахаар ажиллаж байна гэжээ. Мөн пуужингийн довтолгоо болон агаарын цохилтоо зогсоохыг сөргөлдөгч талуудад уриалсан байна.


Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мөн энэ талаар мэдэгдэл хийсэн бол Израилын парламентийн араб гишүүн Ахмад Тиби энэ хэрэгт тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг буруутгажээ. 

Холбоотой мэдээ