Өнгөрсөн онд сэтгэцэд нөлөөлдөг 600 гаруй шинэ төрлийн бодис илрүүлжээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-03-03 15:45:27

МЕХИКО. /TASS/. 2015 онд дэлхийд сэтгэцэд нөлөөлдөг 600 гаруй шинэ төрлийн бодис илрүүлсэн нь нэг жилийн өмнөхөөс 55 хувиар өссөн тоо аж. Энэ тухай Мансууруулах бодист хяналт тавих олон улсын хорооны /МБХТОУХ/ лхагва гарагт танилцуулсан тайлан мэдээнд дурджээ.

Австрийн Вена хотод байрладаг НҮБ-ын мэргэшсэн байгууллага болох тус хороо нь дэлхийн мансууруулах бодис болсон сэтгэцэд нөлөөлдөг бодисын хууль ёсны эргэлтэд хяналт тавьдгаас гадна, ийм бодисуудыг  хууль бусаар үйлдвэрлэх болох тархахаас урьдчилан сэргийлэх ажил явуулдаг байна.

“2015 оны 10 дугаар сарын байдлаар сэтгэцэд нөлөөлдөг 602 шинэ төрлийн бодис илрүүлсэн 2014 онд илэрч байсан 388 төрлийн бодисоос 55 хувиар их байна” гэж 128 хуудас бүхий тайланд дурджээ.

Шинэ төрлийн бодисуудын ихэнх нь буюу 40 хувь нь өмнөх жилийнхтэй адил синтетик олсны төрлийн бодист хамаарч байгааг МБХТОУХ цохон тэмдэглэсэн байна.

Сүүлийн жилүүдэд тус хороо сэтгэцэд нөлөөлдөг 10 шинэ төрлийн бодисыг хяналтдаа авчээ. Сэтгэцэд нөлөөлдөг бодис тархахад интернэт гол үүрэг гүйцэтгэж байгааг шинжээчид цохон тэмдэглэж байна. Европын хяналтын байгууллагууд 2013-2014 онд 600 гаруй цахим хуудас илрүүлсний зарим нь нэлээд хэдэн кг жингээр мансууруулах бодис наймаалдаг байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ