Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-07 11:32:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдахаар товлосон байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.


Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Засгийн газрын зөвшилцөх санал, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Холбоотой мэдээ