Монгол, Оросын үндэстний спортын холбоод хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-02 12:27:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ. Дэлхийн үндэсний спортын холбооны Сибирийн холбооны тойрог хариуцсан захирал, "Алтай дахь хааны нохойн ангуучлал" төслийн удирдагч Кристина Карамышина, Монголын казах үндэстний спортын холбооны тэргүүн А.Ром хамтран ажиллах санамж бичигт энэ сарын нэгний өдөр Барнаул хотод гарын үсэг зурсан байна.


Тус санамж бичигт хоёр орны үндэсний спорт, соёлыг хөгжүүлэх, хамтарсан бэлтгэл хийх, уралдаан тэмцээнүүд зохион байгуулах, харилцан туршлага солилцох зэрэг асуудлууд тусгагдсан ажээ.


"Ийнхүү үндэсний спортыг хамтран хөгжүүлэх боломж албан ёсоор бүрдэж байна. Шувуугаар ан авлах, үндэсний бөх, эртний морин спорт болох көкпар /тулам булаалдах/, нохойгоор ан авлах зэрэг нь өвөг дээдсийн маань нандин уламжлал бөгөөд бид үүнийг сэргээн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах болсонд таатай байна" хэмээн  Дэлхийн үндэсний спортын холбооны Сибирийн холбооны тойрог хариуцсан захирал Кристина Карамышина тэмдэглэн хэлсэн байна.    

 

Холбоотой мэдээ