Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-31 11:41:32

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Дэлхий даяарх “Фэйсбүүк” нийгмийн сүлжээг хэрэглэгчдийн тоо 2,27 тэрбум давсан тухай тус компанийн гуравдугаар улирлын тайланд дурджээ.


Баримт бичигт дурдсанаар, энэ үзүүлэлтийг өнгөрсөн оны гуравдугаар улиралтай харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. “Фэйсбүүк” нийгмийн сүлжээнд сард нэгээс багагүй удаа ордог хүмүүсийн тоогоор энэ үзүүлэлтийг гаргажээ. Өнгөрсөн 9 дүгээр сар гэхэд 1,49 тэрбумаас багагүй хүн өдөрт дор хаяж нэг удаа “Фэйсбүүк”-ийг ашиглажээ. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 9  хувиар өссөн үзүүлэлт аж.


Тус компани гурван сарын хугацаанд нийт 5,14 тэрбум ам.долларын цэвэр ашиг орлого олжээ. Үүнийг өнгөрсөн оны гуравдугаар улиралтай харьцуулахад 9 хувиар өссөн үзүүлэлт байсан бөгөөд тэр үед нийт 4,71 тэрбум ам.долларын ашигтай байсан аж.


Харин сүүлийн тайлант үеийн нийт орлого 13,73 тэрбум ам.доллар давсан бөгөөд тус орлогын дийлэнх хэсгийг зар сурталчилгаанаас олсон байна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын дүнд энэ үзүүлэлт 10,33 тэрбум ам.долларт хүрч байсан аж. 

Холбоотой мэдээ