ДЭМБ: Хорт утааны улмаас олон мянган хүүхэд нас барж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-30 11:53:53
twitter.com/Nyamkanmk

НҮБ. /france24/. Хорт утааны улмаас жил тутамд 15-аас доош насны 600 мянга орчим хүүхэд нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа.


15-аас доош насны хүүхдүүдийн 93 хувь нь буюу 1.8 тэрбум хүүхэд, тэр дундаа 5 хүртэлх насны 680 сая хүүхэд бохирдсон агаараар амьсгалж байна гэж ДЭМБ тайландаа дурдлаа.


Энэ нь аймшигтай үр дагаврыг дагуулж байгаа бөгөөд нэг жишээ дурдахад хорт утаанаас үүсэлтэй амьсгалын замын халдварт өвчний улмаас 2016 онд 600 мянга орчим хүүхэд нас барсан гэж ДЭМБ мэдэгджээ.


Бохирдсон агаар хэдэн сая хүүхдийг хордуулж, тэдний амьдралыг сүйрүүлж байна гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн байна.


Мөн тэрбээр, "ийм зүйл байж болохгүй. Хүүхэд бүр цэвэр агаараар амьсгалах ёстой. Ингэснээр тэд өсч том болж, чадавхаа бүрэн хэмжээнд олж авах болно" гэж мэдэгдэлдээ дурдав.

Дэлхий дахинд 10 хүн тутмын 9 нь бохир агаараар амьсгалж байгаа бөгөөд үүний улмаас жилд 7 сая хүн хордож нас барж байна гэж ДЭМБ-ын тайланд бичжээ. Үүний зэрэгцээ хорт утааны улмаас нас барж байгаа 10 хүн тутмын нэг нь тав хүртэлх насны хүүхэд байгааг тайланд онцолсон байна.

Холбоотой мэдээ