Хиллари Клинтоны цахим шуудангийн сүүлийн багцыг дэлгэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-01 14:23:11

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны хувийн серверээсээ илгээсэн цахим шуудангуудын сүүлийн багцыг тус улсын Төрийн департамент дэлгэлээ. Ингэснээр нууцлалын зэрэгтэй мэдээлэл агуулсан цахим шуудангийн тоо 2000 гарч байна.

1700 орчим цахим шуудангаас бүрдэх уг багцыг Төрийн департамент өчигдөр буюу АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд Клинтоны оролцох “Супер мягмар гараг” сунгааны өмнөхөн дэлгэлээ.

Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ажилтайгаа холбоотой мэдээллийг албаны хүмүүс рүү илгээж, авахдаа хувийн сервер ашиглаж байсан нь олны шүүмжлэлд өртсөн билээ.

2011 оны 12 дугаар сард нас барсан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ирийн үхэлд Японы үзүүлсэн хариу үйлдлийн тухай илгээлт энэ багцад багтсан байна.

Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш ажилтай нь холбоотой 30 мянга орчим цахим шууданг ил тод болгожээ.

Түүний энэ үйл ажиллагаа мэдээллийн менежментийг сулруулсан эсэхийг Бүгд найрамдах нам лавлаж байгаа бол Холбооны тагнан мөрдөх товчоо уг хэргийг шалгаж байна.

Энэ маргаантай асуудал Клинтоны сонгуулийн ажилд нөлөөлөх эсэхэд олны анхаарал төвлөрч байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ