2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн анхны хэлэлцүүлгүүд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-09 10:45:07

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших өрсөлдөгчдийн анхны хэлэлцүүлгүүд ирэх жилийн хавар эхэлж магадгүй байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн зөвлөх байсан Дэвид Аксельродын хэлснийг “2020 Elections Central” цахим хуудас иш татан мэдээлжээ.


2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден, Вермонт муж улсын сенатч Вермонт Берни Сандерс, 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин ялагдсан Хиллари Клинтон,  Массачусетс муж улсын сенатч Элизабет Уоррен нар өрсөлдөж магадгүй байна.


2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг албан ёсоор тодруулах Ардчилсан намын хурал 2020 оны 7 дугаар сарын 13-16-нд болох аж. 

Холбоотой мэдээ