Баян-Өлгийд "Бүргэдийн баяр" эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-07 08:46:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт ХІХ удаагийн "Бүргэдийн баяр" арга хэмжээ 10 дугаар сарын 06-нд эхэллээ.

Бүргэдийн баярыг аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын бүргэдчид холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус аймгийн 13 сумаас 120 бүргэдчин оролцож, бүргэдээ биедээ дасгасан байдал, ан агнахад сургасан байдлаар өрсөлдөж  байна. Мөн зохион байгуулагчдаас өгсөн мэдээллээр гадаадын 700 гаруй, дотоодын 1000 орчим жуулчин сонирхож байгаа аж.

Энэ үеэр казах түмний үндэсний тоглоом болох мөнгө шүүрэх /тенге илу/, тулам булаалдах /көкпар/, хүүхэн хөөх /кыз хуар/, урианхай сур харвааны тэмцээн, тэмээний уралдаан болж байна. Бүргэдийн баяр хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 10 дугаар сарын 07-нд дүнгээ гаргаж, шилдгүүдээ тодруулна.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ