Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологиос танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-10-06 12:55:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ЗДТГ,  Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран “Бид нэг агаартай”  байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна.


Эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдалгүй хэрэглээ, ногоон худалдан авалтыг дэмжиж иргэд, байгууллагын хандлагыг өөрчлөх замаар агаар, орчны бохирдлыг бууруулах, олон нийтийн оролцоог хангах  үүднээс дээрх үзэсгэлэнг зохион байгуулах аж.


Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд төрөл бүрийн цахилгаан халаагуур, шалны халаалт, гэрийн дулаалга, сайжруулсан түлш болон шингэрүүлсэн хий, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах төхөөрөмжүүдтэй танилцах боломжтой юм байна.

Холбоотой мэдээ