Номын аян нэгдүгээр сургуульд үргэлжиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 15:10:31

Ховд аймгийн Нийтийн номын сангаас зохион явуулж буй "Ээждээ барих миний бэлэг" сэдэвт номын аяны хүрээнд Жаргалант сумын Ерөнхий боловсролын лаборатори ахлах I дүгээр сургууль дээр "Нээлттэй хаалга"-ны өдрийг зохион байгууллаа.

Аяны хүрээнд тус сургуулийн шинээр байгуулагдсан номын санд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монголын нууц товчоо зохиолыг  залах ёслолын үйл ажиллагаа болсон байна. 
Энэ өдөр хөтөлбөрийн дагуу номын сангийн тасаг танхимуудын үйл ажиллагааг танилцуулж уншигчдад карт нээж, шинэ номоор үзэсгэлэн гаргаж иргэдэд нээлттэй үйлчилж ажиллажээ.
Бас тус  сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж арга зүйн зөвлөгөө өгч харилцан ажил мэргэжлийн туршлага солилцож, төлөвлөгөөний дагуу аяны хүрээнд зохион явагдах соёл олон нийтийн ажлуудыг хамтарч зохион байгуулж явуулахаар боллоо.

 

Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ