Харвони эмийн үр дүнгийн талаар мэдээлэхэд арай эрт байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 14:47:09

Булган аймгийн хэмжээнд элэгний вирус устгах эмийн хэрэглээ өмнөх сартай харьцуулахад нэмэгджээ.

Тус аймагт 800 мянган төгрөгний үнэтэй С вирусын Харвони эмийг 5 хүн, В  вирусын 58800 төгрөгийн эмийг 6 хүн хэрэглэж байна. Хамгийн удаан хэрэглэсэн нь 2 дахь тунгаа ууж байгаа бөгөөд одоогоор тухайн өвчтөний биед гарсан өөрчлөлт зэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн В С вирусын өвчтөний бүртгэл судалгааг хийж байгаа эмч нар мэдээллээ.

 

                                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ