Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сурагчид саналаа илэрхийлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 12:11:19

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар нь Монгол, Туркийн «Эмпати» бүрэн дунд сургуулийн захиргаатай хамтран “Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бидний оролцоо ба хувь нэмэр” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам, шинэлэг санааг дэвшүүлэх, гэмт хэргийн хор уршгийн талаар  сурталчлах зорилгоор тус уралдаанд ЕБС-ийн 10 багаас 55 хүүхэд оролцлоо.

Уг уралдаанд  4-р БДС-ийн ”Инээмсэглэл” баг  тэргүүлж, Эмпати сургуулийн ”Язгууртан” баг дэд байр, Заид БДС-ийн “Гэрэлтүүлэгч дэнлүү” баг гутгаар байрыг эзэллээ.

Энэ удаагийн илтгэлийн уралдааныг аймгийн Цагдаагийн газрын Хүүхдийн алба, “Эмпати” БДС, “Хас” төрийн бус байгууллага  ивээн тэтгэжээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ