Бензиний үнэ нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 20-ны байдлаар "Шунхлай" компанийн Увс аймаг дахь шатахуун түгээх станц бензин шатахууныхаа үнийг нэмэгдүүлжээ. Компани А92 бензин 2095 төгрөгөөр, А 80 бензин 1905 төгрөгөөр, дизель түлш 2249 төгрөгөөр литр тутам нь тус тус худалдаалж байна. Бензин, шатахууныг бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулдаг бусад компанийн ШТС-ууд маргаашнаас эхлээд бензин шатахууныхаа үнийг уралдаад нэмэх нь тодорхой болжээ.
Харин литр тутмыг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх нь одоохондоо тодорхойгүй байна. Ямартай ч өнөөдрийн байдлаар “НИК-Петровис” компанийн Увс аймаг дахь ШТС-ууд А92 бензинийг 2010 төгрөгөөр, А80 бензинийг 1830 төгрөгөөр, дизель түлшийг 2170 төгрөгөөр литр тутамыг нь худалдаалж байгаа бөгөөд маргааш өглөөнөөс үнээ нэмэгдүүлэх аж.
Б.Батхүү