“Лалын улс” тэсрэх бөмбөгийн материалуудыг Турк, Иракаас авч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-25 16:38:15

НЬЮ-ЙОРК. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчид тэсрэх төхөөрөг бэлтгэдэг материалуудын ихэнх хэсгийг Турк, Иракаас авч байна гэж “Associated Press” агентлаг мэдээлжээ.

“Associated Press” агентлаг Их Британийн “Conflict Armament Research” байгууллагын тайлан мэдээнээс иш татсан байна. Тус байгууллагын ажилтнууд тэсрэх бөмбөг хийхэд зайлшгүй шаардлагатай химийн бодисууд, мөн тэслүүрүүдийн ихэнхийг Турк, Иракийн компаниуд үйлдвэрлэдэг болохыг олж тогтоожээ. Эдгээр компанийн удирдлагууд энхийн зорилгоор ашиглах зориулалтаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг нь босогчид худалдан авч байна гэдгийг мэддэггүй байж магадгүй.

Шинжээчид “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа тэсрэх бөмбөг үйлдвэрлэдэг газруудаас олдсон болон дэлбэрээгүй тэсрэх төхөөргүүдээс авсан 700 гаруй бүрдэл хэсгүүдийг судалжээ. Эдгээрийн ихэнхийг нь хуулийн дагуу худалдан авсан байна.

Террористууд тэсрэх бөмбөг хийхдээ ихэвчлэн бордоо болгон хэрэглэдэг аммонийн нитрат бодисыг ашигладаг аж. Тэд тэсрэх төхөөрөмжийг алсын зайнаас дэлбэлэхдээ гол төлөв түгээмэл хэрэглэдэг болон хямд үнэтэй гар утасны загваруудыг ашигладаг байна. Тус байгууллагын мэдээлснээр, босогчид материалынхаа багахан хэсгийг өөр 20 орноос тухайлбал, АНУ, Бразил, Канад, Японоос авдаг аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ