Хойд Дакота муж улс нефть олборлолтоор Венесуэлийг гүйцэж түрүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-18 15:07:54

МЕХИКО. /РИА Новости/. АНУ-ын Хойд Дакота муж улс 7 дугаар сард газрын тос олборлолтоор шинэ дээд амжилт тогтоосноор Венесуэлийг гүйцэж түрүүлсэн тухай “Блүүмбэрг” агентлаг мэдээллээ.

 

Тус муж улс дахь “занарын муж” гэгддэг Баккен-д 7 дугаар сарын туршид нэг хоногт 1,27 сая торх газрын тос олборлож байсан нь Венесуэль улсын үзүүлэлттэй харьцуулахаар хэмжээнд хүрчээ. ОПЕК-ийн эх сурвалжийн мэдээллээр, Венесуэль улсад 8 дугаар сард өдөрт 1,24 сая торх газрын тос олборлосон нь 2016 оны эхэн үеийн олборлолтын тал хувь нь юм.

 

8 дугаар сард АНУ-д занарын нефтийн олборлолт эрчимтэй өссөнөөр 1999 оноос хойш анх удаагаа Орос улсыг гүйцэж түрүүлэн, дэлхийн хамгийн том олборлогч улс болжээ. АНУ-ын Эрчим хүчний яамны Эрчим хүчний мэдээллийн газрын /EIA/ мэдээллээр, 8 дугаар сард тус улсад газрын тос олборлолтын хэмжээ хоногт 10,9 сая торх байсан нь 6 дугаар сартай харьцуулахад 120 мянган торхоор өссөн үзүүлэлт юм. 

 

Харин Венесуэль улсад улс төр, эдийн засгийн хурц хямрал болж буй энэ үед газрын тосны олборлолт эрс буурч байна.

 

Холбоотой мэдээ