Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буян түм живаагаар арвиждаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-22 14:39:04

Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр өнөөдөр тохиож байна.

Шинийн 15-ны дотор багтаан үйлдсэн буян түм, живаагаар арвиждаг хэмээдэг учир сүсэгтэн олны тусын тулд Гандан хийдүүд 15 хоногийн турш ном хурж байгаа юм.

 Энэхүү өдрийн учир нь Бурхан багш 57 сүүдэртэйдээ Жайна шашны тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш рид хувилгаанаа үзүүлэн төгс ялан дийлсэн гэдэг.Түүхэн үйл явдлыг санан дурсаж байхаар Богд Зонхова “Чойнпүрэл молом” нэртэй 15 хоногийн их ерөөл дэглэн хуруулжээ. Энэ хурлыг Монголд Өндөр гэгээн Занабазар “Цагаан сарын их ерөөл” нэртэй хуруулж эхэлсэн нь өдгөө уламжлал болон тогтжээ.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй бөгөөд ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насны бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээн дорнын зурхайд дурджээ.

Өнөөдөр сүсэгтэн олонд зориулан лам нар Монгол Бөхийн өргөөнд ном хурах аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ