“Амар тайван амьдралын төлөө хамтдаа" аялах дэвтэртэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймаг “Амар тайван амьдралын төлөө хамтдаа" уриатай аялах дэвтэртэй боллоо. Энэ дэвтрийг аялуулах ажлыг Булган аймгийн Хүүхдийн асуудлаарх хууль зүйн хороо, ХГБХХ, ЦГ, ГХУСАЗЗ хамтран сарын 15 – аас 10 дугаар сарын 09 – ны хооронд зохион байгуулж байна.
Аялах дэвтэр бүхий энэхүү аяны гол зорилго нь хүүхэд гэр бүлийн гишүүдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлийг зогсоох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажилд сумдын “Хүүхэд хамгааллын баг” – уудыг идэвхтэйгээр татан оролцуулах явдал бөгөөд Булган аймгийн 16 сум 1 тосгонд тус дэвтэр хүрнэ.
Нэг суманд 14 хоног аялна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр “Булганы мэдээ” сонин, SM телевиз хамтран ажиллана.
П.Батням