Анкарад үйлдсэн халдлагын хариуцлагыг курдууд хүлээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-20 10:20:03

КАИР. /TASS/. Туркийн нийслэл Анкара хотод энэ сарын 17-нд үйлдсэн халдлагын хариуцлагыг курдуудын “Курдистаны эрх чөлөөний харцаганууд” бүлэглэл хүлээж, холбогдох мэдэгдлийг байгууллагынхаа цахим хуудсанд нийтэлжээ.

Мэдэгдэлд дурдсанаар, халдлагыг Туркт террорист байгууллагуудын тоонд оруулсан Курдистаны ажилчны намтай холбоотой гэж үздэг тус байгууллагын хүчинд хамаардаг “Үхэшгүй мөнхчүүдийн батальон”-ы дайчин Зынар Раперин тэсрэх төхөөрөг суурилуулсан автомашин дэлбэлэх замаар үйлдсэн байна.

Халдлагыг Туркийн эрх баригчид болон Шударга ёс, хөгжлийн намын удирдлагуудын явуулж буй бодлогын хариуд үйлдсэн гэж мэдэгдэлд онцлон дурджээ. “Энэ бол Жизред /Туркийн хүчнийхэн тусгай ажиллагаа явуулсан Ширнак мужийн хошуу/ амиа алдсан хамгаалалтгүй, шархадсан энгийн иргэдийн өмнөөс авсан өс хонзон” гэж курдууд мэдэгдсэн байна.

Лхагва гарагт Туркийн нийслэл хотод армийн автобусын ойролцоо хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 28 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ