145 жилийн настай захиа олджээ

Дэлхийд | Сонин хачин
amgalan@montsame.mn
2016-02-19 10:12:34

БЕРЛИН. /faz/. 1870 онд Парисаас шилэн лонхонд захидал хийж, Норманд нутаг руугаа хэл хүргэх далайд хөвүүлсэн нь сая Австралийн Брисбен хотоос олджээ. Энэ баримт бичиг Германы бүслэлтийн өдрүүдийн талаарх мэдээллийг өглөө.

1870 оны Герман-Францын дайны үеэр бүслэлтэд орсон Парис хотоос шилэн лонхтой захиадал илгээсэн нь 145 жилийн дараа Австралид ирсэн байна. Хэрхэн Австралид ирсэн нь тодорхойгүй  энэ хачин жигтэй гэмээр ховор баримтын талаар илүү ихийг олж мэдэхийг архивчид хүсч байна гэж тус улсын Үндэсний архивын орлогч дарга Лөүзи Дойли (Louise Doyle) мягмар гаригт хэлжээ.

Парисыг бүслэгдсэн байхад Францын эзлэгдээгүй хэсгээс лонхонд хийх замаар захиа илгээх нь цорын ганц боломж байжээ. Ийнхүү эдүгээ Австралид ирсэн захиаг Чарлез Месниер эсвэл Месмиер гэдэг эр 1870 оны 12-р сарын 6-нд одоогийн Францын Дээд Норманд мужийн Пон-Одеме хотод амьдарч байсан ээждээ бичсэн байна. “Лонхон шуудан” гэсэн тэмдэглэгээтэй захиаг 12-р сарын 7-нд илгээсэн бөгөөд 12-р сарын 16-нд Пон-Аудемер хотод хөвөн иржээ.

Австралид 20х13 см хэмжээтэй захидал Брисбани хотын Үндэсний архивын салбарт хамгийн сүүлд хадгалагдан үлдсэн байдаг. Тус салбар 2001 он хүртэл Австралийн Квинленд мужийн Цахилгаан шуудангийн музейд харьялагддаггүй байжээ. Судлаачид Франц улсын Үндэсний архивтай хамтарсан төслийн хүрээнд уг захианы талаар олж мэдсэн байна.

Нэг хуудас захиандаа тэр хүн, “Би сайн байна. Бид өдөр бүр мах идэж чадахгүй байна. Авбал маш бага хэмжээтэйг авч байна. Гэсэн ч бид эсэн мэнд сайн сууцгааж байна”  хэмээн ээждээ бичжээ.

“Парис зөвхөн Пруссыг (Германы Райхын муж улс) л бут цохих хүсэлтэй байжээ. Нийслэлийнхээ үүд хаалгыг нээхийн тулд ямар зовлон шаналлыг даван туулахад Парис бэлэн байна” гэж захидалд бичжээ.

1870 оны 11-р сарын 29-нөөс 12-р сарын 1-ны хооронд Францын нийслэл орчимд нэлээд хэдэн ширүүн тулаан болсн тухай тэр цааш нь бичжээ. Францчууд Пруссын их бууг булаан авсан төдийгүй мянга мянган цэргийг олзолсон байна.  Тэдгээр “аз жаргалтай” өдрүүд одоо илүү “аймшгийн”болж хувираад байна гэж бичжээ. “Шударга үйл” амжилт олно гэж захидал бичиг итгэж байсан аж. Эрчимтэй бмөбөгдөлтийн дараа 1870 оны 1 дүгээр сарын сүүлчээр Парис германчуудаас галаа түр зогсоохыг хүссэнийг захидалд тэмдэглэсэн байна.

Т.Билэгжаргал

Холбоотой мэдээ