Монгол, Японы өсвөрийн хөлбөмбөгчид маргааш ур чадвараа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-15 18:15:27

Улаанбаатар хотноо Азийн хөлбөмбөгийн холбооны 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын талаар Монголын багийн төлөөлөгчид Туушин зочид буудалд хэвлэлийн бага хурал хийв.

Тус хуралд Японы өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, багш нар болон МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, Монголын өсвөрийн шигшээ багийн менежер О.Аззаяа, ахлах дасгалжуулагч Вожислав Бралусич, багийн ахлагч Л.Ганбаяр нар оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Хоёр улсын өсвөрийн баг тамирчид энэхүү халз тоглолтонд бэлэн гэдгээ илэрхийлж байв. Ази тивдээ хөлбөмбөгийн спортоор тэргүүлэгч орны нэгд зүй ёсоор багтдаг Японы өсвөрийн баг тамирчид манай өсвөр үеийн тамирчидтай хэрхэн тоглохыг маргааш 17 цагт МХБХ-ны ногоон талбайд сонирхох л үлдлээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд