ОХУ-д дэлбэрэлтийн улмаас 7 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-17 10:00:30

МОСКВА. /NHK/. ОХУ-ын баруун нутгийн Ярославль хотын таван давхар орон сууцанд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас долоон хүн амиа алджээ.

Тус хотын эрх баригчдын мэдээлснээр, амиа алдсан долоон хүний дунд таван настай хүү байжээ.

Амьд үлдсэн хүмүүсийг аврагчид хайж байгаа дүрс бичлэгийг дэлбэрэлт болсон газраас илгээсэн байна.

Уг дэлбэрэлт нь террорист халдлагын улмаас болоогүй бөгөөд хий алдагдсанаас болсон байж магадгүй гэж ОХУ-ын Онцгой байдлын яам мэдэгдэв.

Орон сууцны хийн хангамжид аюулгүй байдлын алдаа гарсан байж болзошгүйг мөрдөн байцаагч нар шалгаж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ