Ил тодын хууль хэрэгжиж дуусахад 4 хоног үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-02-16 10:23:04

Иргэд, бизнес эрхлэгчдэд таатай боломж олгосон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт энэ сарын 20-нд дуусах гэж байна. 

Өнгөрөгч оны 8 дугаар сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн энэхүү хууль нь улс орон даяар хувь хүн, хуулийн этгээдэд нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо ил болгон мэдүүлэх өргөн боломжийг олгосон. Хуулийн хүрээнд нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар татварын албанд нийт 28501 шинэ тайлан ирүүлснээс 14 их наяд 92.8 тэрбум төгрөгийн орлого, хөрөнгийг тайлагнан 3 их наяд 865.3 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгджээ. 
Мөн 1016 хувь хүн, хуулийн этгээд шинээр, 1041 татвар төлөгч татварын төрлийн бүртгэлд нийт 2057 татвар төлөгч татварын албанд бүртгүүлжээ.

Хууль хэрэгжих хугацаа дуусах дөхөж байгаа учир тайлангаа ил тод мэдүүлж амжаагүй иргэд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Н.Туяа 

Холбоотой мэдээ