"Мөнгөлөг шагшуурга" баяраар олон төрлийн тэмцээн зохион байгуулна

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-02-16 08:57:58

Эх дэлхийгээ хамгаалах, үндэсний ёс заншлаа дээдлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга Ховд 2016” цас мөсний баяр энэ сарын 20-21-ний өдрүүдэд болох гэж байна.

Ховд аймгийн үзэсгэлэнт Хар ус нуурын Төмөртийн тохойд болох цас мөсний баяр зохион байгуулах ажлын хэсэг аймгийн засаг даргын захирамжийн дагуу байгуулагдаж,бэлтгэл ажлаа эхэллээ.

Аймгийн Биеийн тамир спортын газраас мөсний баярын уралдаан тэмцээний дүрэм, зохион байгуулалтын удирдамж  гаргаж бүх байгуулага, сумдад хүргэжээ.

"Мөнгөлөг шагшуурга" мөсний баярын үеэр Тэшүүрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй 200-1500 м, эмэгтэй 200-800 м зай төрлөөр зохиогдох ба сум бүрээс хоёр тамирчин оролцох аж.

Түүнчлэн мөс шагайн аймгийн аварга, мөсний сурын аймгийн аварга, бүх нийтийн гүйлт, олс таталт, цэнгээнт бүжиг, тэмээний уралдаан, тэмээн буухиа зэрэг спортын олон төрлийн сонирхолтой тэмцээнүүд зохион байгуулагдах гэж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ