Г.Мандахнаран, Б.Номин нар Минскт хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-16 08:33:04

Беларусийн нийслэл Минск хотноо энэ сарын 18-19-нд болох олимпийн 3, дэлхийн 7 удаагийн аварга А.Медведийн Гран при тэмцээнд 7 бөх барилдана.

Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр шилдгүүдийг тодруулах тус тэмцээнд 61 кг-д спортын мастер Г.Отгонбаатар /”Гацуурт-Олимп” клуб/, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран /”Алдар”, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт/, ОУХМ Б.Номин /”Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, МҮИС, ДАШТ-ий мөнгөн медальт/, 70 кг-д СМ Б.Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/, Д.Хатанбаатар /”Сүлд” спорт хороо/, 86 кг-д ОУХМ Б.Нямбаяр /”Женко” клуб, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/, 97 кг-д СМ М.Билгүүтэй /”Женко” клуб/ нар зодоглоно.

Тус тэмцээнд эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, ҮШБ-ийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар дасгалжуулагчаар, олон улсын шүүгч Х.Чойжилжав шүүгчээр оролцоно. Тус тэмцээнээс өнгөрсөн жил гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүрэл медаль хүртэж байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ