Оюутолгойн уурхайн хэвлэлийн алба хоёр сонин эрхлэн гаргаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬОюутолгойн үйл ажиллагааны талаар үнэн бодит мэдээллийг хүргэх үүднээс тус уурхайн хэвлэлийн албанаас хоёр сонин эрхлэн гаргаж байна.
Нэг сонин нь зөвхөн уурхайн ажилчдад зориулсан бөгөөд уурхайн аюулгүй ажиллагаанд анхаарах зүйлс, уурхайн талаарх гол гол мэдээлэл, уурхайн кино театрт гарах үзвэрийн цагийн хуваарийг ч нийтэлсэн байдаг ажээ. Уг сонинг нийт ажилчдын өрөөнд хүргүүлдэг байна. Харин нөгөө сонин нь орон нутгийн иргэдэд зориулсан 16 нүүр бүхий сонин юм. Өмнө нь мэдээллийн хуудас нэрээр тарааж байсан уг сонинг сэтгүүл хэлбэрт оруулан мэдээллийг нь аривжуулж уурхайн нөлөөллийн бүс нутагт хийж буй ажлууд, уурхайн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй түгээдэг болсон байна.
Д.Мишигсүрэн