Дэлхийн зөн шинэ кабинет бэлэглэлээ

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 15:01:13

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг оношлогоо, эмчилгээний шинэ кабинеттэй боллоо.

Өдрийн цагийн үзлэг, эмчилгээнд зориулагдсан олон төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий энэхүү байрыг Дэлхийн зөн олон улсын байгууллага  хүлээлгэж өглөө. Ийм кабинеттэй болсноор анхан шатны үзлэг хийх ажил хөнгөн шуурхай болсон явдалд тус эмнэлгийн хамт олон, иргэд гүн талархал илэрхийлж байна

-Манай Дэлхийн зөн олон улсын байгууллага орон нутгийн иргэдийн хэрэгтэй бүхнийг хангаж өгөх боломжгүй ч гэсэн төрийн үйлчилгээг олон түмэнд ойртуулахад ихээхэн тус дэмжлэг үзүүлж байна. Цаашид ч ингэх болно гэж Дэлхийн зөн байгууллагын тус аймаг дахь салбарын зохицуулагч Д.Болатбек ярилаа.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ