Худалдааны төв, уурын зуухыг худалдан авах санал ирээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 11:40:27

Хот тохижилтын “Чандмань-Баянхонгор” ХК-ний үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 6 дугаар багт байрлах худалдааны төвийг уурын зуухны хамт, Номгон 1 дүгээр багт байрлах төв зуухыг барилгын хамт уралдаант шалгаруулалтын хувьчлах ажлыг зохион явуулжээ.

Аймгийн Засаг даргын 2015 оны 584 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тендерийн материалыг хүлээн авсан бөгөөд 6 дугаар багт байрлах худалдааны төвийг уурын зуухны хамт худалдан авах үнийн санал ирээгүй байна. Харин “Чандмань-Баянхонгор” ХК-ний төв уурын зуухыг барилгын хамт хувьчлах сонгон шалгаруулалтын тендерт 2 компани санхүүгийн болон техникийн саналууд ирүүлж, “Марал гүн” ХХК-д хувьчлахаар үнэлгээний хорооноос шалгаруулжээ. “Марал гүн” ХХК “ Чандмань-Баянхонгор” ХК-ний төв уурын зуухыг барилгын хамт 324.584.288 төгрөгөөр худалдан авсан байна.

Худалдааны төвийг уурын зуухны хамт сонгон шалгаруулалтаар 3 удаа зарласан боловч оролцогч ирээгүй байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ