Баян-Өлгийд хуулийн сурталчилгаа тааруухан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-13 13:58:45

Баян-Өлгий аймагт байгаль хамгаалах багц хуулиудын хэрэгжилт сайн гэсэн үнэлэлтэнд хараахан хүрээгүй байна.

Хориотой ховор ан амьтанг агнах, ашигт малтмал олборлох журмыг зөрчих, газар, ус худгийг хуульд заасан шаардлагын дагуу ашиглахгүй байх зөрчлүүд багагүй. Энэ аймгийн нутагт хамгийн ховор үнэт зүйлийн нэг бол ой мод. Тэгвэл өнгөрсөн жил ой модонд холбоотой зөвхөн илэрсэн зөрчилд гурван сая орчим төгрөгийн торгууль тавигдсан нь дутагдал байгааг харуулж байна. Энэ нь хууль тогтоомжийн сурталчилгаа дутмаг байгаагаас шалтгаалж байна. Хууль дүрэм хэвлэгддэг сэтгүүл албаны хүмүүсийн л гарт байдаг. Сонин хэвлэлд бараг нийтлэгдэхээ байсны дээр казах иргэд эх хэл дээрээ мэдээлэл авахыг хүсдэг ч эх хэл дээр нь орчуулж нийтэлдэггүй. Жишээлбэл халамжийн тухай хуульд заасан хөнгөлөлттэй үнээр эм авах, эмчлүүлэх тухай мэргэжлийн хяналтын байцаагч С.Раушан саяхан хэсэг хүмүүст танилцуулахдаа «ийм хөнгөлөлт байх нь ээ!» гэж тэд гайхаж байлаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ