Авлигын гурван хэрэг илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймагт гэмт хэрэг сүүлийн гурван жилд буурах хандлагатай байна. Энэ бол гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа сайжирч, хотын гудамж талбай, байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналтын камер тавигдсан, эргүүл хяналтын ажил тогтможсоны үр дүн байна.
Гэхдээ хулгай, танхайрал буураагүй, харин өнгөрсөн оны байдлаар өсөх үзүүлэлттэй гарсан байна. Мөн замын хөдөлгөөний зөрчил ихтэй, согтууруулах ундаа хэрэглэн замын хөдөлгөөнд оролцсон 227 хүн техник жолоодох эрхээсээ хагацсан байна.
-Нийт гэмт хэргийн 29 хувь нь хулгай, 22 хувь нь хүний эрүүл мэндийн эсрэг хэрэг байна. Нийт хэргийн 75 хувийг хүний эрүүл мэндийн эсрэг, хулгай, авто ослын хэрэг эзэлж байна. Адуу малыг Улаанхус, Ногооннуур, Цагааннуурын нутгаас хулгайлан хилээс гадагшаа гаргах хэрэг намдаагүй. Мөн өнгөрсөн онд хүүхэд оролцсон хэрэг 11, эмэгтэйчүүд оролцсон хэрэг 15 гарсан. Авлигатай холбоотой гурван хэрэг бүртгэгдлээ гэж цагдаагийн ажилтан Ж.Жанболат ярилаа.
Ш.Айзаря