Ирэх сард АНУ Засгийн газраа тарааж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-15 14:21:09

ВАШИНГТОН. /Sputnik/. Ирэх сард Засгийн газар тарж болзошгүй тул Вашингтон болон Холбооны улсын албан хаагчид үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж АНУ-ын Конгрессын гишүүн асан Жим Моран хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдав.

АНУ-ын Засгийн газрыг тараах эсэх талаар Жим Моранаас асуухад тэрбээр, тийм гэж хариулсан байна.

АНУ-д эрх зүйн доголдолтой салбар байна гэж тэрбээр дүгнэжээ.

АНУ-ын санхүүгийн жилийн эцэс буюу 10 дугаар сарын 1-нд төсвийг батлах гэж АНУ-ын Конгресс оролдсонтой холбогдуулан тэрбээр мэдэгдэл хийсэн байна.

Засгийн газрыг тараах нь АНУ-ын эдийн засаг, тогтвортой байдалд хүндээр нөлөөлнө гэж Цагаан ордон сүүлийн хэдэн долоо хоногт анхааруулаад байгаа.

Гэсэн хэдий ч, төсвийг автоматаар танахад хүргэх хуулийн төсөлд Ерөнхийлөгч Обама гарын үсэг зурахгүй гэж Обамагийн засаг захиргаа мэдэгдсэн байна.

Хэрвээ Конгресс төсвийг батлах боломжгүй болж, эсвэл хуулийн төсөлд хориг тавьсан тохиолдолд Засгийн газрыг тараахаас урьдчилан сэргийлэх богино хугацааны санхүүжилтийн хуулийн төсөл батлах арга замыг АНУ-ын хууль тогтоогчид хайх юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд