ЦЕГ-ын төлөөлөгчид Италийн цагдаагийн ажилтай танилцаад ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-01 13:16:34

Бүгд Найрамдах Итали Улсын  Дотоод хэргийн яамны цагдаагийн байгууллагын урилгаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис тэргүүтэй төлөөлөгчид энэ оны нэгдүгээр сарын 18-24-ны өдөр ажлын айлчлал хийгээд ирсэн байна.

Айлчлалын үеэр Итали Улсын Дотоод хэргийн яамны Улсын Цагдаагийн газар, Улсын цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн газар, Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх төв газар, Мафийн эсрэг тэмцэх газар, Нийтийн хэв журам хамгаалах газар, Батлан хамгаалах яамны Карабиниери, Сангийн яамны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзаж, хоёр байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар харилцан мэдээлэл солилцлоо. Цаашид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр хамтран ажиллах боломж нөхцөл, үйл ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцэж, харилцан санал зөвлөлдсөн байна. Үүний дараа Итали Улсын Батлан хамгаалах яамны Карабиниерийн дээд командлагчтай уулзаж хоёр байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцаа хамтын ажиллагааны бичиг баримт байгуулах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр шинэ техник технологийн туслалцаа үзүүлэх, мэдээ мэдээлэл солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах санал тавихад манай бүх саналыг нааштай хүлээн авч 2016 ондоо багтаан энэхүү бичиг баримтанд гарын үсэг зурахаар болсон юм гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэв.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ