Н.Жанцаннорвын “Бурхан Халдун” дуу оны шилдэг бүтээлээр тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-01-29 13:53:55

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадмын “Гала” тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болж, шилдгүүдээ тодрууллаа.

Оны шилдэг дуугаар яруу найрагч Г.Баярын шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Бурхан Халдун” дуу шалгарч, Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров оны шилдэг хөгжмийн зохиолчоор тодров.

Эл наадмын нэгдүгээр байрт яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шүлэг, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн хөгжим “Дарьгангын хээр тал”, удаах байрт Г.Мэнд-Ооёогийн шүлэг, УГЗ Б.Бямбабаярын хөгжим “Цэцэн ханы нутаг”, гуравдугаар байрт яруу найрагч Г.Мөнхцэцэгийн шүлэг, хөгжмийн зохиолч УГЗ Т.Сэр-Одын хөгжим “Тавилангийн харгуй” дуу тус тус шалгарлаа. Тусгай байрын шагналыг яруу найрагч Ш.Лхамноржмаагийн шүлэг, Цэн.Эрдэнэбатын аялгуу “Уйдашгүй эх орон” дуу хүртэв.

Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтаас 25 шилдэг дуу тунаж, эцсийн шатанд өрсөлдсөн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ