Швейцарь улс “Astana EXPO-2017”-д оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-01-28 10:27:01

ТЕГЕРАН. /IRNA/. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр, Астана хотод болох “EXPO-2017”-д Швейцарь улс оролцох гэрээнд Казакстан, Швейцарь улс гарын үсэг зурсан байна.

Хэвлэлийн албан ёсны мэдээнээс үзвэл, уг гэрээнд "АСТАНА ЭКСПО-2017" компанийн удирдах зөвлөлийн дарга Ахметжан Есимов, “EXPO-2017”-ийн Швейцарийн павильоны комиссар Мануэл Салчли нар гарын үсэг зуржээ.

“Энэ чухал үйл явдалд Швейцарь улс нэгдэж байгаад бид баяртай байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг идэвхтэй ашигладаг улс бол Швейцарь юм. Үүнээс гадна өнөөдөр цаг уурын өөрчлөлт болж байна. Тиймээс бид зөвхөн эрчим хүчний талаар бус хүрээлэн буй орчинд эрчим хүч хэрхэн нөлөөлж буйг хэлэлцэнэ” гэж Есимов хэллээ.

Нөгөө талаас, комиссар Мануэл, “Энэ нь Швейцарь улс ногоон технологи болон эрчим хүчийг үр ашигтай ашиглах салбарт олсон амжилтаа харуулах том боломж юм” гэлээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн 69 орон, олон улсын 13 байгууллага “EXPO-2017”-д оролцохоо мэдэгдээд байна.  

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ