Зөрчил гаргадаг хүмүүсийн дунд сургалт зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 09:30:29

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас ‘’Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг- бүртгэл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Уг арга хэмжээг Сүхбаатар сумын хэмжээнд архи согтууруулах ундааг хэрэглэн, гэр бүлийнхээ болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил байнга гаргадаг хүмүүсийн дунд зохион байгуулсан аж. Эл арга хэмжээний хүрээнд аймгийн прокурорын газраас ‘’Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль“, ‘’Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн талаар болон ‘’Гэр бүлийн хүчирхийллийн тухай‘’ мөн аймгийн хэмжээнд 2015 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцлийн талаар сургалт зохион байгуулжээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд нийт 17 иргэнийг Цагдаагийн газрын бүртгэлд шинээр бүртгэн авсан байна. Цаашид бусад сумдуудад дээрх арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байгаа ажээ. ‘’Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг- бүртгэл” нэгдсэн арга хэмжээг Аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ