27 ширхэг эртний эдлэл БНХАУ-ын хил давуулах гэж байгаад баригджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-27 11:08:12

Монгол Улсынхаа эртний өв соёлын хосгүй үнэт зүйлсийг улсын хилээр зохион байгуулалттай хууль бусаар давуулж, их хэмжээний ашиг олох гэж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь барьсан байна.

Энэ сарын 26-ны өдөр эгч дүү болох Б,Г нар Замын-Үүд дэх хилийн боомтоор 27 ширхэг эртний үнэт эдлэлийг БНХАУ руу гаргах гэж байгаад тагнуулынханд баригджээ.  Мөрдөн шалгах явцад Б, Г нар нь хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан эд зүйлсээ хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 24-ний өдөр Замын-Үүд рүү илгээмжээр явуулсан нь тогтоогдоод байна. Уг эртний эдлэлийг хаанаас хэрхэн олж авсныг тодруулахаар цагдаагийн ажилтнууд шалгаж эхэлжээ.

Ж.Батсайхан 

 

Холбоотой мэдээ