Хятадын Төв банк 400 тэрбум юань нийлүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-01-26 19:45:44

БЭЭЖИН. /NHK/. Хятадын  эрх баригчид зах зээлийг тогтворжуулах хүчин чармайлтынхаа хүрээнд санхүүгийн системд асар их хэмжээний мөнгө оруулсан байна.

Тус улс долоо хоногийн дотор 2 дахь удаагаа ийм гүйлгээ хийж байгаа юм. Хятадын Ардын банкнаас мягмар гарагт 440 тэрбум юань нийлүүлснээ зарлажээ. Энэ нь ойролцоогоор 67 тэрбум доллар болж байна.

Хятадын эрх баригчид гадагш чиглэх хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэлгүйгээр зээлийн зардлыг өсгөлгүй барьж эдийн засгаа дэмжих зорилготой байгаа юм.

Хоёрдугаар сард болох Хятад улсын цагаан сараас өмнө их хэмжээний мөнгөний хомсдолд орохоос сэргийлэн ийм алхам хийж байна.

Жилийн энэ өдрүүдэд бэлэн мөнгөний эрэлт их байдгаас компаниуд болон хэрэглэгчид банкнаас мөнгөө их хэмжээгээр татдаг ажээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ