Малчдын захиалгаар зохиомол хээлтүүлэг хийдэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 14:27:18

Дорноговь аймагт фермерийн аж ахуй хөгжүүлэх зорилгоор малчид гадаадаас сүүний, махны чиглэлийн үхэр авчирч сумандаа нутагшуулдаг боллоо.

Мал сүргээ чанаржуулах, ашиг шимийг нь сайжруулах чиглэлээр малчид аймгийн ХХААГ-т хүсэлт тавьж зохиомол хээлтүүлэг хийлгэх хандлага нэмэгджээ. Хөдөө аж ахуйн  мэргэжилтнүүд 2015 оны хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1200 малд зохиомол хээлтүүлэг хийсэн аж.

Тус аймгийн хэмжээнд биотехнологийн ололтыг нэвтрүүлж ХААГ-ын мэргэжилтнүүд зохиомол хээлтүүлгийн явуулын үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд малчдын захиалгаар махны чиглэлийн алатау болон сүүний чиглэлийн хар тарлан үүлдрийн бухны, сүүний чиглэлийн альпин үүлдрийн ямааны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийдэг болоод байна.                   

                                                                                   Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ