Хөдөө рүү чиглэх хандлага нэмэгджээ

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 17:12:06

Ховд аймгийн Цэцэг сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Лхагвадорж сүүлийн гурван жил сумын ажилгүй иргэдийг ажлын байртай болгох, өрхийн амьжиргааг нь дээшлүүлэх талд анхаарал хандуулжээ.

Өнгөрсөн хугацаанд жил бүр аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч баг бүрийн 5-6 хүнийг “Малжуулах төсөл”-д хамруулж иргэдийнхээ амьжиргааг дэмжин ажиллаж байна.

Тус сумын иргэд  нэг үе  төв суурин газар бараадан  их нүүдэл хийж байсан бол сүүлийн үед эргээд хөдөө рүүгээ чиглэх хандлага ажиглагдаж байна. Малжуулах төслийг хэрэгжүүлсний үр дүнд  хөдөө ажиллах залуучуудын сонирхол бага боловч нэмэгджээ.

Ажилгүй иргэдийг ажлын байраар хангах тал дээр анхаарч  “Бадамлах Хөшөөт” тээврийн компани байгуулж Цэцэг Хөшөөтийн 30 орчим залуусыг ажлын байраар хангасан байна.

Тэр сумынхаа таван  багийн залуучуудтай байнга хамтын ажиллагаатай байж шинэ жилийн цэнгүүн, Залуучуудын өдөрлөг зэрэг арга хэмжээнд оролцож идэвхжүүлдэг байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвадорж “бүтээн байгуулалтын энэ онд  ажлаас гадна нийгэмд чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж сум, орон нутгийнхаа хөгжлийн төлөө залуучууд, ахмад, эмэгтэйчүүд бүх иргэдтэйгээ хамтран ажиллаж, цаашдын төлөвлөгөө, ажлууддаа сумынхаа иргэдийн санаа бодол, зөвлөгөөг тусган ажиллана” гэлээ.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ