Швейцарь улс Ираны дансуудыг нээжээ

Дэлхийд | Эдийн Засаг
sarnai@montsame.mn
2016-01-25 13:25:05

ТЕГЕРАН. /IRNA/. Швейцарь улс Лалын Бүгд Найрамдах Иран Улсад авсан хориг арга хэмжээг цуцалсны дараа тус улсын банканд хаасан байсан мөнгийг чөлөөлөв.

Цөмийн хөтөлбөртэй нь холбоотойгоор Иранд авсан хориг арга хэмжээний хүрээнд 2007-2012 оны хооронд хаасан 11.8 сая долларын  дансыг Швейцарь улс нээжээ.  

2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрийн дараа НҮБ хориг арга хэмжээгээ 2016 оны нэгдүгээр сард цуцалсны үр дүнд дансыг нээх боломжтой болж байгаа тухай “Swissinfo” мэдээллээ.

Энэ цөмийн хэлэлцээр нь Иранд олон улсын бизнесийн шинэ боломжийг нээж өгч байгаа бөгөөд Швейцарь улсын зарим компани үүнийг шинэ зах зээлд гарахад тусална гэж найдаж байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ