Замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байна

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-01-25 10:29:17

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад  албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотойгоор өнөөдөр хэд хэдэн хэсэгт замын хөдөлгөөнийг хязгаарлаж байна. 

Тодруулбал Олимпийн гудамж, Гандийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монгол  улсын гудамж, Нийслэлийн гудамж зэрэг зарим замын хөдөлгөөнийг хэсэгчилэн хаах тул иргэд та бүхэн нийтийн тээврийг сонгож замын хөдөлгөөд оролцох, хаагдаж буй тухайн замыг сонгож явалгүйгээр бусад чөлөөлтөй замыг сонгох, Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бие биеэндээ хүндэтгэлтэй хандаж оролцохыг жолооч нарт зөвлөж байна. Мөн Авто радио 96.3-аар тухайн зам орчны хөдөлгөөнийг  хэсэгчилэн хаах, бусад чөлөөтөй замын талаар тогтмол мэдээ мэдээллийг хүргэж ажиллаж байгаа юм.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ