Хятадын гадаадад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-01-20 14:22:14

БЭЭЖИН. /TASS/. Хятад улсын гадаад орнуудад оруулсан санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 оны дүнгээр 735.1 тэрбум юань /118 тэрбум доллар/ болсон нь 2014 оныхоос 14.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ тухай тус улсын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Шэнь Даньян мэдээлжээ.

Өнгөрсөн онд Хятадын хөрөнгө оруулалт хамгийн их хэмжээгээр өссөн орнууд бол АСЕАН-ы /Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо/ орнууд болон АНУ юм. АСЕАН-ы орнуудад оруулсан тус улсын хөрөнгө оруулалт 60.7 хувиар өссөн бол АНУ дахь хөрөнгө оруулалтын хэмжээ 60.1 хувиар өссөн байна. Шэнь Даньян мөн Хятад улсын “бүс ба зам” /Торгоны замын эдийн засгийн бүс/ болон “XXI зууны Далайн торгоны зам” санаачилгатай холбоотой орнуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 18.2 хувиар өссөн болохыг онцлон дурджээ. Энэ чиглэлээр Хятадын хөрөнгө оруулалтыг авсан гол орнууд бол Индонез, Казахстан, ОХУ, Сингапур болон Таиланд улс юм. Харин Хятадын эдийн засагт оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн онд 126.3 тэрбум доллар болсон нь 6.4 хувиар өссөн үзүүлэлт аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ