Энэ сарын 15-нд Дорноговийн нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 13:29:03

Дорноговь аймгийн УЦУОША-аас гаргасан мэдээгээр Дорноговь аймгийн ихэнх сумын нутгаар энэ сарын 15-нд цас орж хүйтрэх бололтой.

Ихэнх хугацаанд салхи секундэд 6-11 метр, 13-15-нд зарим үед секундэд 10-12 метр хүрч явган шуурга шуурах аж. Харин агаарын температур хүйтэрч нутгийн төв болон хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус хүйтэн, өдөртөө 19-24 градус хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус хүйтэн байх нь.

Дашрамд дурдахад энэ сарын 11-ний байдлаар Дорноговь аймгийн нийт нутгаар 00-13 см зузаантай цасан бүрхүүл тогтжээ.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ