Говьсүмбэрийн зарим малчин малаа вагонд ачин Эрдэнэ сумыг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 13:44:21

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд цас бага орж өнөтэй өвөл болж буй ч бэлчээр, газар нутаг нь  гаднын аймаг, сумдын оторчдын хөлд дарагджээ.

Тус суманд өөрийн малчдын 114 мянган толгой мал өвөлжиж буйгаас гадна Сүхбаатар, Говьсүмбэр аймаг төдийгүй хаяа зэргэлдээх Дэлгэрэх, Алтанширээ, Өргөн, Сайншанд сумын 30 гаруй мянган толгой мал отроор өвөлжиж байна. Хэдийгээр мал өвөлжүүлэхийг орон нутгаас хориглоогүй боловч отрын мал нутгийн малчдын өвөлжөө хаваржааны бэлчээрийг ихээхэн талхалж, өвөлжилт хаваржилтад  хүндрэл учруулж болзошгүй байгаа талаар нутгийн иргэд ярилаа. Тэр бүү хэл Говьсүмбэр аймгийн зарим малчин малаа, отрын гэрээ вагонд ачиж Эрдэнэ сумын нутагт нүүдэллэн ирж байгаа аж. Тиймээс отрын малчдын бэлчээрийг зохицуулах, өвөл хаврын нөөц бэлчээр хамгаалах зайлшгүй шаардлага байгааг тус сумын МЭҮТ-ийн дарга  Г.Дондог онцолсон юм.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ