Гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 21:27:59

2015 оны 7 сарын 4-5-нд шилжих шөнө иргэн Б, Т,Б нарын амийг хутга болон галт зэвсэг ашиглаж, онц хэрцгий хөнөөсөн Б-д Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 2.2, 2.12, 2.15, 2.16-р хэсгийн дагуу 25 жил хорих ял оноов.

2016 оны 1 сарын 8-нд Төв аймгийн Зуунмодод болсон шүүх хуралдааны дүнд гурван хүний амь насыг онц, хэрцгийгээр хороож, эд хөрөнгө  хулгайлсан Б-д энэ хуулийн 52-р зүйлийн 10, 11 дах хэсгийн дагуу оноосон ялын 15 жилийг гянданд,10 жилийг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийтгэл ногдуулжээ.Мөн Иргэний хуулийн 497-р зүйлийн дагуу ялтан Б хохирогчдын ар гэрийнхэнд  13 сая төгрөгийн хохирол олгохоор болсон байна.

​Шүүгдэгч Б өнгөрсөн жилийн долоон сард Төв аймгийн Сэргэлэн сумын 2-р баг, Хөндлөнгийн-Уул хэмээх газар иргэн Б.-ийн гэрт мал маллаж байгаад, хэрэлдэж, муудсаны улмаас өс хонзон санаж, гэр бүлийн гишүүдийг хэвлий болон толгой тус газар нь 2-3 удаа хутгалж, буудан хороож, цогцсыг нь худагт нуусан байсан юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ