Иран батлан хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлнэ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-07 12:50:51

ТЕГЕРАН. /IRNA/. Батлан хамгаалах салбарынхаа ирэх жилийн төсвийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж Ираны парламентын Батлан хамгаалах хорооны дарга Исмаил Ковсари мэдэгджээ.

Батлан хамгаалах салбарынхаа чадавхыг нэмэгдүүлэх хүчин чармайлтуудыг Ираны парламент үргэлж дэмждэг гэж тэрбээр “Tasnim” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ирэх жилийн төсвийн төслийг парламентад өргөн барьсны дараа Ираны төсвийн таван хувийг батлан хамгаалах салбарт хуваарилах саналыг дэвшүүлэх гэж байгаагаа Исмаил Ковсари цохон тэмдэглэсэн байна.

Мөн тэрбээр, Ираны батлан хамгаалах салбарын төсвийг бүс нутгийн бусад орныхтой харьцуулахад тун бага бөгөөд ирэх жилд үүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэв.

Сүүлийн жилүүдэд Иран батлан хамгаалах салбарынхаа чадавхыг нэмэгдүүлэхэд ихээхэн дэвшил гаргасан билээ. Ираны батлан хамгаалахын номлол нь бүхэлдээ гэмт хэргийг таслан зогсоох агуулгатай учир бүс нутгийн орнуудад ямар ч аюул байхгүй. Гэсэн хэдий ч тус улс үргэлж бусад оронд аюулгүй гэсэн баталгаа өгдөг билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ